Jargaliin chimeetei boroo
2007-10-13
Боржигoны бор тал
Санаа алдахад
Эхийн сvv тагнайд амтагдаж
Салхины vзvvр залгихад
Агь хоолойд аргасан
Боржигины бор тал минь
Тэргэл саран туулж баралгvй хээр хонодог
Тэнгэрийн хэвтэр буурал тал минь
Таанын цагаан толгойноос өөр
Тайтгаруулах цэцэггvй нvцгэн тал минь
Нандин эрхэмсэг эгэл боргилын туйл
Нар хур царайчилсан газрын саальтай хормой минь
Тэнгэр тийчиж намайг төрөхөд тал минь
Торго шиг зөөлөн байсан чи
Жаргал зовлон хоёрыг амсаж эдэлж
Чулуун дээр чинь баяр гунигийн нулимс унагахад
Эр хvн шиг нуруутай бай гэсэн шиг
Эргvvлж над руу цацан хатуугаас хатуу байсан чи
Сайран дээр чинь өдөлсөн жигvvртэн тэнгэртээ нөгчихөд
Салхи хөлөглөсөн өд нь чам дээр эргэж буудаг
Ботго нь vхсэн ингэний
Борвио хагартал савирсан цусны туяатай сvvг
Чи л залгиж зовлонг нь хугасалж
Чинэсэн хөхийг нь амирлуулсан
Дээдсийн шарил харваж унасан тэнгэрийн солирыг
Дэлхийн төвтэй чи л нийлvvлсэн
Чиний шарх
Зvрхний шархнаас хождож анина тал минь
Тугалын бэлчээрээс эхлэн
Тоглоом дэлгэсэндээ чи
Намайг эрх болгосон
Туулсан зуунуудын гашуун сургамжийг
Хэлж зvрхлээгvйдээ чи
Намайг гэнэн болгосон
Газрын нvдэн булгийн чинь
Хад цоолсон догшин цамнаа
Намайг эрэмгий болгосон
Хөрөөний ир шиг алсын намхан уулсын чинь орой
Хөх галын чинь урт улаан дөл
Намайг бадрангуй болгосон
Сайхан чинийг гандах элэгдэх хоёр
Сартай шөнийн чинь чимээнд зангирах цагаан аялгуу
Намайг уяхан болгосон
Нутаг усны минь хаяа өлзийтэй тvмэн
Нуур тойрмын ширхэг чулуу хvртэл
Намайг хvн болгосон
Байдуу мянганы уулсаа дууриан
Толгойд буурад сууж
Багадаа хөхсөн эхийн сvv
Гадагшлахын цагт
Шvлгээ би чам дээрээ
Хvн улуу шиг орхиод
Сvvдрээ дарж унахдаа
Элгий чинь цөмлөн шингэнэ
Боржигины бор тал минь

Б. Лхагвасvрэн

Comments

2007-10-13 - Сэтгэгдэл

Бичсэн: Ariga

2 хоногийн өмнө хүүхэлдэйн театрт Лхагвасүрэн гуайтай уулзсан юм. Тэгээд шүлгийг нь оруулмаар санагдсан юм аа Монголын орчн цагын гүн сэтгэгч шүү дээ. Алтан хас буулгах ёслол дээр нэгэн гайхалтай үг хэлсэн нь ерөөс мартагддаггүй юм. Юу гэхлээр: Залуучууд та бүгдийнхээ өвөр дээр Монгол орноо тэврүүллээ шүү та нар минь мөнхийн бүүвэй аялаарай гэж билээ.

. Шууд холбоос


2007-10-13 - Сэтгэгдэл

Бичсэн: g84

саихан шүлэг би энэ лхаг-ийн шүрүүн сахалыг саяхан амьдаар нь харсан юм байна нас дарсан байна билээ хөөрхий
бас жаахан халамцуухан байсан уу яасан...

. Шууд холбоос


Ертөнц инээж байна...
Ертөнц тань руу инээж байна...

Сүүлийн бичлэгүүд

. Чамайг ирэхэд л тэр явсан
. Хананд өлгөөтэй хөггүй гитар
. (гарчиггүй)
. Хүлээнэ
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. Сэтгэлээ гэж...
. (гарчиггүй)
. Ус...Бороо...Цас...
. Үр бүтээлч сонсож сурахад мөрдөх дүрэм
. Сократын харилцааны ур чадварын нууц
. Ирээдүй өнөөдрөөс эхэлнэ
. Л.Өлзийтөгс-1
. Г.Аюурзана
. Боржигoны бор тал
. Л.Өлзийтөгс
. Би хүн л биш
. Minii hairtiin misheel

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Boroon dusal
. Altan medali

Найзууд

. g84
. eternalzul22
. shine
. soragsan

Бичлэг: 16 » Нийт: 19
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax