Jargaliin chimeetei boroo
2007-10-14
Г.Аюурзана

'Мод шарлах нь' Г.Аюурзана

Мод шарлах нь,
Нэг л өглөө намар болчих нь
Шинэ үл таних баярыг түрнэ.
Танигдахгүй, шинэ бүхний гүнд
Баяртай учралууд бий мэт
Тэсгэлгүй бодол сэрчихнэх нь
Хаа эртийн биелээгүй мөрөөдөл шиг.
Огт танихгүй бүсгүй инээмсэглэчихээд
Хажуугаар өнгөрөх нь
Хаа нэгтээ болсон учрал шиг.
Ахиж хэзээ ч тааралдахгүй
Тэх бүсгүйн сүрчигний үнэр,
Алхаан дороос хааяа нэг навч шужигнана.
Мод хамгаас гоо,
Дун шар навчсын гүнд байх цагтаа
Нэгл салхинд нүцгэрчих нь
Хачин, нууцлаг, ганцхан удаа бодогдсон,
Хайхрамжгүй, одоо мартагдсан хүслийг
Сэрээж ядна.
Тэнгэр цэлмэх нь,
Цэлмэх тусам нь сэрүү унах нь
Намайг зуурдын нойрноос дуудаж,
Үүрдийнхээр бүүвэйлнэ.
Ингээд үхлээ гэхэд,
Хоёр дахь амьдрал гэж байдаг бол
Эргээд яг энэ л заяандаа унах юмсан.
Хэзээ ч биелэхгүйг нь мэдсээр атлаа
Мөрөөдөж ханахгүй явсан бүхнээ
Ахиад үнэн голоосоо мөрөөдөх юмсан.


Г. Аюурзана "Цаг хугацаа амсхийх зуур"


Цаг хугацаа амсхийх зуур би гүнзгий амьсгалаад
Цаашаа яьж эхлэхэд нь санаа алддаг.
Цаг хугацаа амсхийх зуур би ухаангүй дурлаад
Цаашаа явж эхлэхэд нь тэнгэрээс буудаг.
Цаг хугацаа амсхийх зуур би шүлэг бичээд
Цаашаа явж эхлэхэд нь үзгээ тавьдаг.
Цаг хугацаа амсхийх зуур би нүдээ нээгээд
Цаашаа явж эхлэхэд нь үхлийг хардаг.

Г. Аюурзана "Өнөөдрийн тухай"

Өглөө сэрэхэд зуун оньсого угтсан
Өнөөдөр, магадгүй, миний сүүлчийн өдөр.
Энэ хэдэн жилд бодож явсан бүхнээ
Эцсийн удаа цэгцэлж санах өдөр.
Хэзээ ч бусдын мэдэлд ороогүй
Хэнцхэн санаа минь насанд хүрч байна.
Хэний ч хүртэж нэвтэрч бараагүй
Тэнгэрийг тэмтрээд хуруу минь хөрч байна.
Энэнээс цааш маргааш гэж байхгүй.
Энэ чинь, бурхан минь, ямар сайхан юм бэ!
Энэ л өдрийн тулд амьд явснаа
Эргэцүүлж ч амжаагүй суутал нар жаргаж байна.


Comments

2011-05-13 -

Бичсэн: Зочин

уучилаарай Г.Аюурзанын хувийн блог байдаг уу
мэдэх үү

. Шууд холбоос


2007-10-15 - Сэтгэгдэл

Бичсэн: eternalzul22

Аюурзана-н өгүүллэг, бодролууд нь аягуй гоё,

Зассан: eternalzul22 хэзээ: 2007-10-14 04:49

. Шууд холбоос


Ертөнц инээж байна...
Ертөнц тань руу инээж байна...

Сүүлийн бичлэгүүд

. Чамайг ирэхэд л тэр явсан
. Хананд өлгөөтэй хөггүй гитар
. (гарчиггүй)
. Хүлээнэ
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. Сэтгэлээ гэж...
. (гарчиггүй)
. Ус...Бороо...Цас...
. Үр бүтээлч сонсож сурахад мөрдөх дүрэм
. Сократын харилцааны ур чадварын нууц
. Ирээдүй өнөөдрөөс эхэлнэ
. Л.Өлзийтөгс-1
. Г.Аюурзана
. Боржигoны бор тал
. Л.Өлзийтөгс
. Би хүн л биш
. Minii hairtiin misheel

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Boroon dusal
. Altan medali

Найзууд

. g84
. eternalzul22
. shine
. soragsan

Бичлэг: 15 » Нийт: 19
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax