Jargaliin chimeetei boroo
2007-10-14
Л.Өлзийтөгс-1
Л.Өлзийтөгс: Тунирхал

 

Ахиад чи намайг уйлуулвал үүл болчихно шүү, би
Анхны салхи сэвхийхэд л тэнгэрээр нэг тарчихна
Ахиад нэг л гомдоовол цонхны цэцэг болчихоод
Аргадаж, гуйгаад сөгдөхөд чинь нэг ч үг дуугарахгүй


Нулимс нүднээс гардаг юм бишээ
Зүрх минь л нэг нэгээрээ дусалдаг юм
Нууцыг минь ингээд мэдлээ шүү, чи
Үгэнд л би хордчихдог юм

Сормууснаасаа ахиад дуслан бие минь эмтрээд эхэлбэл
Солонго болуутаа энэ минь үүрд замхрах нь ээ л гэж бодоорой

Л.Өлзийтөгс "Харанхуйн бороо"

Зарим нь бүлээн, зарим нь хүйтэн бороон дуслууд
Нүд уруул дээр минь чимээтэй, чимээгүй үнсэлнэ
Заримдаа үнэн, заримдаа худал ертөнцийн
Ер нэгэн шөнөөс ер нэгэн бороо дусална.

Сар үгүй атал нойтон дусал бүр гэрэлтэж
Од үгүй атал орчлон бүхэлдээ гялалзана
Хуруу гараас минь тэнгэр дусагнаж
Хувцас өмсгөлөөс харангхуй бөнжигнөнө.

Л.Өлзийтөгс "Би чөлөөлөгдөхийг хүсч байна"

Би чөлөөлөгдөхийг хүсч байна
Бие сэтгэлээсээ ангижрахыг хүсч байна
Хайр, хүсэл, шунал, тэмүүллээс
Харанхуй мунхагаас, атаа хорслоос
Хагацахыг, амарлихыг хүсч байна


Бие минь гэрэл нэвтрүүлдэг болоод
Би өөрөө тув тунгалаг болоод
Үг, хэл, үнэр санаа минь ариун болоод
Үнэхээр би амгаланг олоод ...

Тиймээ, тийм энэ хүлээсийг тайлмаар байна
Тэгээд өөрөөсөө ахин төрмөөр байна

Л.Өлзийтөгс "Гуйлт"

Чамайг эзгүйд би дандаа даардаг
Чамайг эзгүйд би дандаа айдаг

Миний төлөө гадагш гарах бүрийд чинь
Чиний өмнөөс даарч, өчнөөн ядардаг

Өөрийн гараар ургуулсан цэцэгсийнхээ үнэрт,
харуулдан
Өдөржин би нартай цонхон дээр суувч
Эргэж ирэхээс чинь нааш
гар минь ер бүлээцдэггүй
Энгэрт чинь наалдахаас нааш
зүрхний минь цохилт жигдэрдэггүй

Чиний эзгүйд цаг хүртэл зогсчихоод
Миний цэцэгсийн ургах чимээ ч сонсддогүй

Гараад л ирэхийн зуурт чинь
мянган жил өнгөрөх шиг
Галзуурмаар их харанхуйд
зуун жил болчих шиг
Хөлийн чинь чимээг сонсохоос нааш
амьдрал над руу ирдэггүй
Хөгширч орхидог оо, би
Түргэн наддаа ирээрэй


Comments

2014-05-26 -

Бичсэн: tseegii (зочин)

Ulzii tugusyn facebook hayag esvel mail hayag bnuu baival ilgeen uu

. Шууд холбоос


2012-10-22 - Амьдрал сайхан

Бичсэн: Bilgee (зочин)

Сайхан хүмүүстэй хамт амьдрах сайхан шүү

. Шууд холбоос


2011-12-16 - тэнгэрийн бүсгй

Бичсэн: пагмадулам (зочин)

та бол тэнгэрийн бүсгүй. би таныг хүндэлдэг. дандаа бусдын зүрх сэтгэлд өөрийнхөө цэцгийг тарьж байгаарай зүрх өвдөх

. Шууд холбоос


2011-11-21 - гайхалтай

Бичсэн: burmaa (зочин)

Өлзий төгс бол манай дэлхий биш өөр гариг,яруу найрагчийн гаригаас илгээгдсэн яруу найрагч мэт санагддаг.Гоё шүлгийг нь байнга хүлээнэ.

. Шууд холбоос


2011-11-05 -

Бичсэн: Зочин

гайхамшигтай. Энэ бол өөр яруу найраг, жинхэнэ яруу найраг

. Шууд холбоос


Ертөнц инээж байна...
Ертөнц тань руу инээж байна...

Сүүлийн бичлэгүүд

. Чамайг ирэхэд л тэр явсан
. Хананд өлгөөтэй хөггүй гитар
. (гарчиггүй)
. Хүлээнэ
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. Сэтгэлээ гэж...
. (гарчиггүй)
. Ус...Бороо...Цас...
. Үр бүтээлч сонсож сурахад мөрдөх дүрэм
. Сократын харилцааны ур чадварын нууц
. Ирээдүй өнөөдрөөс эхэлнэ
. Л.Өлзийтөгс-1
. Г.Аюурзана
. Боржигoны бор тал
. Л.Өлзийтөгс
. Би хүн л биш
. Minii hairtiin misheel

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Boroon dusal
. Altan medali

Найзууд

. g84
. eternalzul22
. shine
. soragsan

Бичлэг: 14 » Нийт: 19
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax